
40000 жилийн емне анхний оюун ухаант Хvн vvссэнээс хойш хvн терелхтен хувисал, хувьсгал соёл иргэншилийн маш олон ээдрээтэй vеvvдийг туулжээ. Анхний гал, анхний ёс суртахуун, анхний хэл, яриа, анхний домог, анхны онол, анхний зэвсэг гээд л алхам алхамаар Хvн адгуусан шинжээсээ, байгалиасаа холдсоор одоогийн оюун ухаант хvн терелхтен болсон. Эдгээр нь тэдний сэтгэхvйд гарсан том тэсрэлтvvд байсан юм
Яг энэ vед л ... Удирдах, удирдагдах ёс vvсч эхлэн аливаа амьтад хоол тэжээлийн телее тэмцдэг шиг хvмvvс ч хоорондоо, хэсэг бvлэг хэсэг бvлгийнхээ эсрэг зохион байгуулалтайгаар неец баялагийн телее ерселдеж эхэллээ. Бvлэг хоорондоо ерселдеж vvний хирээр илvv зохион байгуулалт бvхий овог аймгууд vvсэж байсан цаг.
Бvлэг хоорондоо ерселдеж vvний хирээр илvv зохион байгуулалт бvхий овог аймгууд vvсэж хоорондоо тэмцэлдэж эхлэв. Тэмцэхийн зэрэгцээ найрамдаж хvртэл сурч байлаа. Хvчтэй овог нь хvчгvйгээ захирахын тулд илvv боловсронгvй удирдлагын систем хэрэгтэй болсноос засаглалын анхний бvдvvлэг шатанд тулж ирсэн юм. Одоогийн зарим Засаглал ч энэ vедээ байгаа мэт.
Засаглал хэмээх бариад авах барьцгvй зvйлийг илэрхийлдэг абстракт (хийсвэр) ойлголт хэдий ч хvмvvсийн сэтгэлгээний салшгvй шинж, тэмvvлдэг хvслэн нь болж хувирсан зvйл юм.
...Магадгvй эрэгчин амьтний эзэрхийлэх зен совингоос vvдэлтэй биз. Уг хегжил нь Хvний улам бvр есен нэмэгдэж буй танин мэдэх, аюулгvй амьдрах, хамтрах хэрэгцээнээс vvдэлтэй байлаа. Хеделгех хvч нь хvмvvсийн ерселдеен (дайн тулаан, урлаг соёл, гvн ухаан, яваандаа урлаг спорт, шинжлэх ухааны ололт) болж хувирав.
Хегжилийн дотоод мен чанар нь Хvний сэтгэлгээний еерчлелт, шинэ зан чанарын бvрдэлт байсан юм.
Хvн еерийгее бусадтай харицуулан сайн тал, сул талаа мэдсэний хирээр нийгэмчлэл илvv хурдан болж байлаа.
Уг хегжилийн механизм нь хегжсеер яваандаа дотроо УЛАМЖИЛАЛ, ШИНЭЧЛЭЛ гэсэн 2 зерчилт хэсгийг агуулах болов. Уламжилал, шинэчлэл 2 ямагт зерчилдеж улмаар шинэ тевшинд гарч шийдэгдсэнээр тvр зуур найрамдаж байлаа. Хегжилийн цаг хугацааны нягтрал илvv их есеж байна. Нар vvсээд 4,5 Миллиард жил болжээ. Гэтэл дэлхий дээр амьдрал vvсээд хэдэн зуун сая, анхний тер vvсээд 5000 жил. (эдгээр тоог барагцаагаар авав.) Тун энгийнээр тайлбарлахад 20-р зууний техникийн хегжил 1-ээс 19-р зууний техникийн нийт хегжилээс хэд дахин илvv билээ.
Хегжил гэдэг маань Хvн терелхтений иргэншилийн ололтуудаар улам баяжиж техник, технологийн ололт амжилтууд дээр тулгуурлан сэтгэлгээний гэсэн тодотголтойгоор 21 зуунд хел тавиад байна. Хvнээс хамааралтай Хvнээр еереер нь зохицуулагддаг болсон нь хегжилийн энэ их хурдац, нягтарлыг бий болгох гол нехцел болсон биз.
Vргэлжлэл бий.





